etoim.mn
photos/нуур.jpg

Энэ сарын 25-ны мягмар гаригт ОХУ-ын Буриад улсад солир унажээ. Гэрчүүд ер бусын зүйл Байгаль нуурын дээгүүр ниссэн гэж мэдээллэсэн талаар “Спутник” уламжилсан байна. Тус улсын нэлээд хэдэн район, Эрхүү мужийн иргэд тэнгэрээс солир унахыг харжээ. Тэдний хэлснээр, хурц гэрэл бүхий сансрын биет Буриадын хэд хэдэн дүүрэг дээгүүр нисчээ.

Энэ үзэгдлийн мэдээлэл Курумкан, Баргуужин нутаг, Улаан-Үдэд иржээ. Гэрчүүд үл мэдэг ногоон, хурц туяа татуулсан зүйл тэнгэрээс унасан тухай ярьсан байна. Энэ үйл явдлыг хэдэн мянган км зайтай амьдардаг хүмүүс ч харснаа интернэтийн сүлжээнд бичжээ. Солир унасан талаар одоогоор албан ёсны ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа аж. Яг нэг жилийн өмнө солир Байгаль нуурт унаж байжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх