Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/lgfkjslkfjlskjflhlgj;.PNG

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.  

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 35 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. За энэ 35  тохиолдлоос 33 нь дотоодод  халдвар бол хоёр тохиолдол нь Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас илэрчээ. Дотоодын 33 тохиолдлоос 7  нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын явцад батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн байна. 25 хүн нь өмнөх голомтын хавьтлууд байна. За шинээр илэрсэн нэг ххүний халдвар авсан эх уурхайг тогтоох үйл ажиллагааг явуулж байна. 

Сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2,866 бүртгэгдсэнээс 2,183 буюу 76 хувь нь эдгэрсэн.

Одоогоор 3 эмнэлэгт нийт  668 хүн эмчлэгдэж байгаагаас 87 хувийн өвчний явц хүнд, 12 хувь нь хүдэвтэр нэн хүнд 1 хүн, хүнд 7 хүн байгаа" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх