etoim.mn
photos/design-sem-nome-2021-02-25t121250.666.jpg

Вуолт Дисней кино компани болон Пиксар анимэшний хамтын уран бүтээл болох Лука хүүхэлдэйн киноны тийсэр цацагджээ.

Хүний ертөнцөд дурласан хоёр бяцхан далайн мангасын тухай өгүүлэх тус хүүхэлдэйн кино нь ирэх зургаадугаар сард үзэгчдийн хүртээл болно гэсэн төлөвтэй байгаа ч нөхцөл байдлаас шалтгаалан хойшлох магадлалтай байгаа аж.

Киноны үйл явдлын талаар товчхон өгүүлбэл, өсвөр насны далайн мангасууд хүний ертөнцөд дурлаж тэдэнтэй хамт байхыг хүсдэг. Гэвч тэдэнд ганцхан асуудал бий. Тэр нь тэд уснаас хол байх хэрэгтэй. Усанд хүрэх төдийд жинхэнэ төрх нь илрэнэ. өөрсдийн дурлаж байсан ертөнцдөө хөл тавьсан хоёр найз хуурай газартай танилцангаа хүний амьдралд тохиолдох баяр гуниг, аз жаргал, хүнд хэцүүг мэдрэх бөгөөд бүх асуудлыг өөрсдийн нөхөрллийн талаар даван туулж чаддаг. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж:cartoonbrew.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх