Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/korean-air.jpg

БНСУ дотооддоо коронавирусний хувьссан хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Их Британитай хийх шууд нислэгээ зогсоох хугацааг дахин хоёр долоо хоногоор сунгах шийдвэр гаргажээ.

Одоогоор тус улсад коронавирусний хувьссан хувилбараар халдварласан 128 тохиолдол бүртгэгдсэнээс 109 нь Их Британид анх илэрсэн хувилбар, 13 нь Өмнөд Африкт илэрсэн хувилбар, 6 нь Бразилд тархсан хувилбараар халдварлажээ.

Эргэн сануулахад, Сөүлийн засаг захиргаа Их Британитай нислэгээ зогсоох шийдвэрийг өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргасан бөгөөд тус шийдвэрийн үйлчлэх хугацаа пүрэв гарагт дуусах байсан юм. 

Өнөөдрийн байдлаар БНСУ-д коронавирусний халдвараар 88,516 хүн халдварласан бөгөөд халдварын улмаас 1581 хүн нас баржээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreatimes.co.kr

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх