Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/125371364_3979574958739290_8507548190484404776_n_20201125111659.jpg

ЭМЯ-наас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээнүүдийн хариуг танилцуулсан юм.

Тэрээр "Улсын хэмжээнд өчигдөр 16,777 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 46 хүнд халдвар илэрсэн. Үүнээс "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд нэг хүний шилжилгээнд халдвар шинээр илэрсэн. Мөн тус арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдлуудын хавьтал 21 хүнээс халдвар илэрсэн байна. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрлээ. 

Шинээр үүссэн том голомт үүсээгүй боловч гэр бүлийн хүрээнд илэрсэн халдварууд бүртгэгдсээр байна.

Халдварын батлагдсан тохиолдлын тоо тууштай буурахгүй, цаашдаа үргэлжлэх хандлагатай байгаа учраас хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй байна. 

Одоогоор эмчлүүлж байгаа хүмүүсээс биеийн байдал маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 62, хөнгөн 619  хүн байна" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх