Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/152649093_4090351324317514_8480842806462112007_o.jpg

Монголын Үндэсний Олимпийн Хороо, Боловсролын хүрээлэн, Монголын Үндэсний Олимпийн Академ хамтран “Олимпизм-боловсрол-биеийн тамир, спорт” сэдэвт олон улсын цахим сургалт-семинарыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалт-семинарт ОХУ, Болгар, Энэтхэг, Украйн улсын эрдэмтэн, судлаачид урилгаар оролцож, олон нийтэд олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсролыг олгох тэргүүн туршлагаасаа хуваалцсан юм.

Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдсаны 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд олимпийн их гэр бүлийн 220 гаруй гишүүн, спорт сонирхогч оролцсон. Тодруулбал, аймаг, дүүргийн Олимпийн зөвлөл, БТСГ, Спортын холбоод, ЕБС-ийн Олимпийн танхим, Спортын дунд сургуулиудын удирдах ажилтан, багш, дасгалжуулагч, арга зүйч нар оролцсон. Мөн нийт оролцогчидод олон улсын сургалт-семинарын сертификат олгох аж.

эх сурвалж: МҮОХ

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх