Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/img-2174_wide-2929f7a061a928c4f8fc32df8b1220277c185a45-s1000-c85.jpg

Бразилд коронавирусний вакцины эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан тохиолдол гарчээ. 

Тодруулбал, Тус улсын зүүн хойд нутгийн Бахиа мужид Мариа гэх сувилагч бүсгүй коронавирусний вакцины хоёр дахь тунг хийлгэхээсээ өмнө дахин халдвар авсан байна. Тэрээр вакцины хоёр дахь тунг хоёрдугаар сарын 16-нд хийлгэх ёстой байсан боловч түүнээс өмнө бие нь муудаж улмаар эмнэлэгийн туслалцаа авсан байна. Энэ үеэр тэрээр халдвар авснаа мэдсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж.

Харин түүний эмчилгээ дууссаны дараа вакцины хоёр дахь тунг хийхээр болжээ.   

Сануулахад, Бразилд коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аян өнгөрөгч нэгдүгээр сарын 18-нд эхлүүлсэн. Одоогийн байдлаар тус улсын нийт хүн амын хүн амын 2.83 хувь буюу 6 сая хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 1.7 сая хүн (0.6 хувь) хоёр тунг хоёуланг нь тариулжээ. Бразил улс Хятадын “Sinovac Biotech” болон Их Британи-Шведийн “AstraZeneca” компаний вакциныг хэрэглэж байгаа юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: nytimes.com

tass.com

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх