Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/153138785_1588063528057246_7758770348424099144_n.jpg

Хүүтэй эцэг эхчүүдийн заавал мэдэх ёстой нэгэн чухал зүйлийг та бүхэнд танилцуулж байна.

- Дөнгөж төрсөн 100 нярай эрэгтэй хүүхдийн 95-96 хувьд бэлэг эрхтэн буюу шодой шамлагддаггүй, ердөө 4-5 хувь нь л шамлагддаг байна.

- Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэн төрснөөс хойш жил жилээр маш бага хэмжээгээр наалдац нь өөрөө салж байдаг.

- 1- 3 нас хүрэхэд 30%-д, 5 насанд 60%-д шодойн толгойг хучиж буй тээрхийн арьс өөрөө шамлагддаг.

- Тээрхийн арьс бэлэг эрхтний толгойтой наалдсан байх нь хэвийн бөгөөд энэхүү төрөлхийн, онгон наалдац нь 9-10 нас хүртэл байдаг.

- Наалдцыг хүчээр салгах нь маш хүчтэй өвдөлт өгдөг, хүчээр салгуулсан хүүхэд дахиж шодойндоо хүргүүлэхээс айдаг.

- Шодойн толгойг хучиж буй тээрхийн арьс, толгой 2-ын завсар цагаан юм - смегма/smegma хуримтлагдах нь хэвийн. Энэ цагаан юм нь товойж харагддаг бөгөөд наалдцыг салгаж байдаг.

- Бэлгийн хоёр дох бойжилт буюу 12-16 насанд шодой аажмаар өөрөө 100% шамлагддаг.

- Тиймээс эцэг эхчүүд ХҮҮГИЙНХЭЭ БЭЛЭГ ЭРХТЭН-ийг өөрөө болон бусад хүнээр ч битгий оролдуулж байгаарай.

- ХЭРВЭЭ хүүхэд тань шээхдээ хүчтэй дүлж шээдэг бол эмчид хандаарай.

- Хүүхдийн шодой шээхэд шаар мэт болох, бага зэрэг дүлж шээх нь ХЭВИЙН

- Харин хүүхдийнхээ шодойг зөв угааж шодойн ариун цэврийг багаас нь сахиулж сургах хэрэгтэй!

- Хүүхэд нь шодойгоороо оролдох нь хэвийн зүйл шүү

Эх сурвалж: "Хүүхэд ба Гэр бүл" ном

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх