Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Capture-6-817x394.png

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.  Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулсан юм. 

Тэрээр  "Улсын хэмжээнд өчигдөр 26,058 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрлээ.сэн. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд үлдэгдэл шинжилгээнүүдийг хийж дуусгасан. Эдгээрээс 9 хүний шинжилгээнд халдвар илэрсэн бөгөөд нийтдээ уг арга хэмжээний хүрээнд 131 тохиолдлыг илрүүллээ. 

Ингэснээр Улаанбаатар хотод нийтдээ 1914 тохиолдол, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2755 болж бүртгэгдлээ. Үүнээс 2070 буюу 75.1 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн байна. 

Сүүлийн 24 цагт 64 хүн эдгэрсэн. Одоогоор эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүний биеийн байдал маш хүнд, 7 хүний биеийн байдал хүнд, 69 хүний биеийн байдал хүндэвтэр, 593 хүний биеийн байдал хөнгөн байна" гэлээ. Түүнчлэн 

"Хөл хорио тавигдсан ч халдвар тархах эрсдэл өндөр хэвээрээ байгаа. Иргэд халдварыг бүр хумиад авчихсан юм шиг хандлага гаргаж байна. Олуулаа бөөгнөрч, золголт хийж, үйлчилгээний газраар бөөгнөрч, амны хаалтаа буруу зүүж байгаа нь харагдаж байна. Халдварын тархалт үргэлжилж байгаа учраас хянамгай, биеэ цэгнэж байхад онцгой анхаарах хэрэгтэй" гэлээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх