etoim.mn
photos/e0ca162a-5773-408f-ab84-4240e4f44952.jpg

Шинэ дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль болон Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хамт нийтэлсэн.  

Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй бөгөөд  энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн сургалт, бэлтгэл, энхийг сахиулах зэрэг боломжит чиглэлээр хөгжүүлэх боломжтой болсон байна. Түүнчлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бий болгох, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой аж. 

Мөн энэ дугаарт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай  цэцийн дүгнэлтийг нийтлэхийн зэрэгцээ Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүнэлтийг хүлээн авсан эсэх талаарх тогтоолтой дэлгэрэнгүй танилцах боломжтой. Түүнчлэн  Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг, Монгол Улсын Ерөнхий сайдаар Л. Оюун-Эрдэнийг томилсон талаарх болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай  Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарим шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, зарим шүүгчийн шүүгчийн эрхийг сэргээсэн болон Шүүхийн ёс хорооны даргаар хэнийг томилсон талаарх Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай, Шүүхийн ёс зүйн хорооны даргыг томилох зарлигуудаас дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх