Хамтлагийн нэг гишүүнээ харамсалтайгаар алдаад төд удалгүй гишүүд нь ээлж дарааллан цэргийн алба хаасны улмаас "Shinee" хамтлаг хэсэгтээ шинэ уран бүтээл хийгээгүй билээ.
Тэгвэл өнөөдөр "Shinee" хамтлаг 3 жилийн дараах эргэн ирэлтээ амжилттай хийлээ. Тэдний бичлэг цахим орчинд таюигдсан даруйдаа хайлтуудыг тэргүүлж эхэлсэн бөгөөд youtube сайтад хэдийн 5 сая гаруй хандалтыг аваад байгаа юм.