АНУ-ын сансар судлалын үндэсний агентлаг /NASA/-аас Ангараг гарагаас ирсэн видео бичлэг, фото зурагнуудыг олон нийтэд үзүүлжээ.
Тус бичлэгт өнгөрсөн долоо хоногт Ангараг гаригт хүрсэн "Perseverance" робот станцын газардах үйл явцыг харуулсан бөгөөд Ангараг гаригийн агаар мандалд орсны дараа эхлээд шүхэр дэлгэгдэж байгааг харуулсан байна.
Ингээд та бүхэнд Ангараг гаригт хүрсэн "Perseverance" робот станцын газардах үйл явцын бичлэгийг толилуулъя.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: bbc.com