etoim.mn
photos/161397740860335740a16e6.jpg

Өнгөрсөн амралтын өдрүүдээр хууль, шүүхийн эрх мэдэл бүхий 10 гаруй хүмүүс “PARKVIEW” хотхоны 752-р байрны дугаар тоотод цуглаж биеэ үнэлэгчид байж болзошгүй охидын хамт архидан согтуурсан бичлэг нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ыгн ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эргүүгийн хэргийн анхан шатны өмгөөлөгч Х.Идэр нар байсан нь тус  бичлэгээс тод харагдаж байгаа билээ. Тэгвэл шүүгч нарын бичлэгийн асуудлаар ЦЕГ-аас биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Тодруулбал амралтын өдөр ЦЕГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, тухайн бичлэгт байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авсан бөгөөд биеэ үнэлэлт зохион байгуулсан нь үндэслэлтэй байна гэж цагдаагийн байгууллагаас үзжээ. Түүнчлэн тухайн бичлэгт байсан эмэгтэйчүүдийн дансаар мөнгө орж ирсэн гэх баримтууд мөн ил болж буй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөл хорионы дэглэм сахиулж буй онцгой нөхцөлд Төрийн тэргүүн Х.Баттулгын томилсон шүүгч нар архидан согтуурч, биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй ноцтой үйлдэл гаргалаа. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та томилсон шүүгч нартаа ямар хариуцлага тооцох вэ? Мөн өөрөө ямар хариуцлага хүлээх вэ...  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.131.248.166]

2021-02-22 15:59:07

Шат шатандаа хариуцлага хүлээнэ. Нэг барилгачин алдаа гаргахад Барилгын сайд огцорч,нэг жолооч осол гаргаад Зам тээврийн сайд огцорч,нэг сувилагч алдаа гаргахад Эрүүл мэндийн сайд огцордог тийм балай юмыг хэрхэвч нутагшуулж болохгүй. Энийг завхрал гэдэг юм.