etoim.mn
photos/63182762e99f490e9d4fa8248e37c71c.webp

К-попын их гурвалын нэг гэддэг алдарт JYP ent-н хан хөвгүүд болох "Got7" хамтлаг бие даан  өрх тусгаарлахаар болсон билээ. Мөн тэд бид JYP-с гарсан боловч хамтлаг тарахгүй хэмээн мэдэгдсэн юм. Төд удалгүй тэдний анхны бие даасан шинэ уран бүтээлээ гаргаж фэнүүддээ бэлэг барьлаа. 

 

Тэдний шинэхэн уран бүтээл болох "Encore" дуу нь одоогоор дэлхийн 31 улсын "itunes" чартыг тэргүүлж байгаа бөгөөд "Youtube" сайтад хайлтаар тэргүүлж байгаа юм. 

Сонирхуулахад, GOT7 хамтлагийг "Warner Music"-тэй хамтарч байгаа гэх мэдээлэл цахим орчинд маш их бичигдэж байгаа аж. 

Тус Warner Music Group Corp (WMG) нь Нью-Йорк хотод төвтэй Америкийн үндэстэн дамнасан интертаймэнт юм. Түүнчлэн "Warner Music" нь дуу бичлэгийн "том гурвалын" нэг гэгддэг бөгөөд дэлхийн хөгжмийн салбар дахь Universal Music Group (UMG), Sony Music Entertainment (SME) -ийн дараа гуравдугаарт ордог аж. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх