АНУ-д Их Британи, Өмнөд Африк, Бразилд бүртгэгдсэн коронавирусний хувьссан хувилбаруудаар халдварласан 1500 гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Тодруулбал, Бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь Их Британид бүртгэгдсэн коронавирусний хувьссан хувилбараар халдварласан бол Өмнөд Африкт бүртгэгдсэн хувилбараар халдварласан 21 тохиолдол, Бразилд тархсан хувилбараар халдварласан таван тохиолдол дөрвөн муж улсад илэрчээ.
Одоогоор холбогдох газруудаас шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн бөгөөд иргэдээ сонор сэрэмжтэй байхыг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс сэрэмжлүүлсэн байна.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: cnn.com