etoim.mn
photos/unnamed-8.jpg

Өмнөд Солонгосын волейболын үндэсний шигшээ багийн ихэр тамирчид шигшээ багаасаа хөөгджээ.

Учир нь үндэсний бахархал гэгддэг ихэр охид дунд сургуульд байхдаа үе тэнгийнхээ хүүхдүүдийг дээрэлхдэг байсан нь илчлэгдсэн бөгөөд энэ нь тэдний шүтэн бишрэгчид төдийгүй Солонгосчуудын ундууцлыг ихээхэн хүргээд байгаа юм.

Улмаар тус улсын волейболын холбооноос тэднийг ирэх Токиогийн олимп болон 2021 оны үндэстнүүдийн лигт оролцох бүрэлдэхүүнд оролцуулахгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Харин ихэр тамирчид өөрсдийн цахим хуудаснаа хүлцэл өчин,  өөрсдийн гаргасан үйлдэлдээ өршөөл эрсэн бөгөөд өөрсдийн гаргасан үйлдлийг өсвөр насны хүүхдүүдийн гаргадаг зан авир хэмээн тайлбарлажээ.

Өдгөө 24 настай ихэр тамирчдын хохирогч гэх дөрвөн хүн байгаа бөгөөд энэ нь зөвхөн олонд мэдэгдсэн тоо. Тэдэнд дээрлэхүүлж байсан охидын тоо үүнээс ч их байгаа хэмээн нэгэн хохирогч өөрийн цахим хуудастаа бичсэн байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: yonhapnews.com

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх