etoim.mn
photos/6028dcd43acb4.jpeg

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар холбогдох албаныхны мэдээлэл сонслоо. 

 

- Эхний ээлжийн вакциныг хадгалах, тээвэрлэх зориулалтын тоног төхөөрөмж бэлэн болжээ. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон төрийн тусгай алба хаагчид, архаг суурь өвчтэй, өндөр настнуудыг эхэлж вакцинжуулна.

 

-  Өнөөдрийн байдлаар 1 682 хүн эдгэрсэн.  Хэвтэн эмчлүүлж байгаа 621 хүнээс биеийн байдал хөнгөн 536, хүндэвтэр 80, маш хүнд нэг хүн байна

 

-  2021 оны 2 дугаар сарын 13-ны байдлаар, 1,9 сая хүн түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөөд байна.

 

-  2021 оны 2 дугаар сарын 6-ны байдлаар 9143 иргэн, үүний  2 773 нь яаралтай нутаг буцах хүсэлтээ илэрхийлжээ. Өнөөг хүртэл тусгай үүргийн нислэг болон газраар 28 862 иргэнийг татаж авсан байна.

 

-  Нийслэлд 40 зочид буудлын 1900 өрөөг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байна. Ойрын хавьтал, гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах 20 зочид буудлын 1 012 өрөөний бэлэн нөөцтэй, цаашид ашиглах боломжтой гэж үзэн 11 буудлын 446 өрөөг нөөцөд бүртгэн авчээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх