Холливудын нэрт жүжигчин Киану Ривзэд алдарт "Хүн аалз" кинонд тоглох санал тавьжээ.
Өмнө нь "Spider-Man: Far From Home" киноны найруулагч Жон Ваттс хүн аалзын кинонуудад өмнө нь үзэгчдэд танилцуулагдаж, танил болж байгаагүй дүрүүдийг ашиглах сонирхолтой байгаагаа мэдэгдэж байсан юм. Үүнтэй холбогдуулан алдарт жүжигчин Киану Ривзэд санал тавьсан болов уу хэмээн олон хүмүүс таамаглаж байгаа юм.
Гэхдээ жүжигчин Киану Ривз одоогоор тус саналыг хүлээж авах үгүйгээ хараахан шийдвэрлээгүй байгаа бөгөөд хэрэв зөвшөөрвөл Петр Паркер шаггүй өрсөлдөгчтэй нүүр тулах аж.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: bbc.com