etoim.mn
photos/clubhouse.jpg

Сүүлийн үед “Clubhouse” хэмээх нэршил цахим орчинд түгэн дэлгэрч дэлхий нийтийн хэрэглээ болоод байгаа билээ. 

Зөвхөн урилгаар хэрэглэгч нь болох боломжтой энэхүү аудио-чат  апликейшн нь анх 2020 оны дөрөвдүгээр сард хэрэглээнд нэвтэрч байсан бөгөөд богино хугацаанд зургаан сая гаруй хэрэглэгчидтэй болоод амжсан. 

Хэдийгээр олны таашаалд нийцэж байгаа боловч "Clubhouse"-ийг зөвхөн "IOS" үйлдлийн системтэй "iPhone" гар утастай хүмүүс л хэрэглэх боломжтой гэдэг нь хэрэглэгчдийн хүрээг тэлэхэд багагүй саад болж байгаа юм. 

Тиймээс тус апликейшныг андройд үйлдлийн системтэй гар утас хэрэглэгчдэд "Clubhouse"-г хүргэхээр ажиллаж эхэлсэн талаар тус аплмкейшныг хөгжүүлэгч "Alpha Exploration Co." компани өөрсдийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. 

Хэдийгээр компаний зүгээс ийм мэдээлэл хийсэн ч "Clubhouse app"  чухам хэзээ андройд хэрэглэгчдэд хүрэх нь тодорхойгүй байгаа аж. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: theguardians.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх