Австралийн Викториа мужид коронавирусний халдварын тархалтын улмаас таван хоногийн хөл хорио тогтоожээ. Улмаар Австралийн нээлттэй тэмцээнийг танхимын үзэгчгүйгээр үргэлжлүүлэхээр болсон байна.
Мельбурн хотод тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байсан зочид буудлын ажилтнаас Их Британиас үүсэлтэй коронавирусний хувьссан халдвар илэрсэн бөгөөд түүнтэй ойрын хавьтал болж халдварласан хүмүүсийн тоо хэдийнээ 13-т хүрчээ.
Сонирхуулахад, Австралийн нээлттэй тэмцээн энэ сарын 8-21-ний хооронд үргэлжлэх бөгөөд тов ёсоор бол нэгдүгээр сарын 18-31-нд зохион байгуулахаар байсан ч коронавирусний халдварын улмаас хойшлогдоод байсан юм.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: dailymail.co.uk