Биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Австрийн шигшээ багийн нэгэн тамирчин болон хэвлэл мэдээллийн байгууллагын хоёр ажилтны шинжилгээнээс коронавирусний халдвар илэрчээ.
Үүнтэй холбогдуулан олон улсын биатлоны холбооны хэвлэлийн албанаас мэдээлэл хийсэн байна. Тэдний хэлж байгаагаар коронавирус илрүүлэх шинжилгээнд нэмэлтээр 770 хүнийг хамруулсан бөгөөд азаар тамирчдын дунд халдвар илрээгүй гэжээ.
Биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 10-21-ний хооронд болох бөгөөд холимог буухиа уралдаанаар эхлэх юм.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: bbc.com