etoim.mn
photos/6022491f2f288.jpeg

Токиогийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Мори Ёширо албан тушаалаасаа огцорхоор болжээ. 

Тэрээр өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлийнхээ үеэр эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан зүй бус үг хэрэглэсэн нь олны шүүмжлэлийг ихээхэн татсан юм. Улмаар түүнийг огцруулах тухай шийдвэрийг “Токио-2020”-г зохион байгуулах хорооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны үеэр гаргажээ.

Сануулахад, Өдгөө 83 настай М.Ёширо хэлсэн үгийнхээ төлөө уучлал хүссэн боловч огцрохгүй гэдгээ мэдэгдээд байсан юм. Үүнтэй холбогдуулан Японы сөрөг хүчний нам М.Ёширог огцруулах эсэх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг засгийн газраас шаардах төлөвтэй байгаагаа мэдэгдсэн. Зөвхөн сөрөг хүчин ч бус Токиогийн олимпын наадмын сайн дурын 500 орчим ажилтан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: thejapannews.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[203.91.115.55]

2021-02-13 23:19:45

Хха манайд бол тоохгүй л байсан байх