etoim.mn
photos/new_fe29062b2fcaaadffbcd30c3d41f99c0782457f5-600x300.jpg

Монголын балетын хөгжил сангийн санаачлагаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан 16 орны 1000 гаруй уран бүтээлчдийн оролцсон “IUCDC” буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёр сар гаран үргэлжилж өчигдөр буюу 2 сарын 12-нд дүнгээ гаргалаа.

Сонгодог, ардын, орчин үе, чөлөөт, стандарт, цэнгээнт бүжгүүд ба бүжгийн сэдэвт уран зураг, кино бүтээл гэсэн төрлүүдээр явагдсан энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон хүүхэд залуучууд маань ардын, сонгодог мөн орчин үеийн төрлүүдээр 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль болон тусгай байрын шагналууд хүртлээ.

Энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, МУГЖ, Соёлын Элч Д.Алтанхуяг ажилласан билээ.

Ардын бүжгийн төрөлд Жуниор/При-Жуниор ангилалд:

Дорноговь аймгийн Саран хөхөө театрын дэргэдэх Саруул дэнж хамтлаг Алтан медаль ба Шилдэг үзүүлбэрийн шагнал

О. Мишээл Алтан медаль

Г. Энгүн Алтан медаль

Я. Түмэн-Эрдэнэ Мөнгөн медаль

А. Биндэръяа Мөнгөн медаль

М. Энхжин Мөнгөн медаль

Х. Хонгорзул Хүрэл медаль

Э. Эмүжин Хүрэл медаль

Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц. Эрхсаран тусгай байр

Ардын бүжгийн төрөлд сениор ангилалд:

Монголын Балетын Үндэсний Сургууль/ National Ballet School of Mongolia-ийн багш Damchaabadgar Yondon

Алтан медаль ба шилдэг үзүүлбэрийн шагнал

Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э. Амаржаргал Мөнгөн медаль

Сонгодог бүжгийн төрөлд:

Дархан-Уул аймгийн Гладнес клубын баг Тусгай байр

Ц. Молор Хичээл зүтгэлийн шагнал

Орчин үеийн бүжгийн төрөлд:

Ц. Молор Тусгай байр,

О. Уянга Тусгай байр тус тус хүртсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.131.248.166]

2021-02-22 16:04:21

Бүгдэд нь баяр хүргэе. Улам хичээгээрэй.