etoim.mn
photos/148522160_443682517046660_1335846621744536582_n.jpg

2021 оны 02 дугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд коронавируст "Ковид-19" халдварын шинжилгээнд нийт 808 байгууллагын 62.646 ажилтан, албан хаагчдыг хамрууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, яам, төрийн захиргааны 104 байгууллагын 27.431 ажилтан, албан хаагчдыг шинжилгээнд хамруулах ажилд ЭМЯ-ны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 208 резидент эмч нар ажилласан байна.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, төрийн захиргааны байгууллага, мөн төрийн болон нийслэлийн өмчит орон нутгийн 704 байгууллагын 35.215 ажилтан, албан хаагчдыг шинжилгээнд хамруулсан байна. Тус шинжилгээг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төв, НЭМГ-ын явуулын тандалт илрүүлэгийн 70 баг, 24 шинжилгээний төвөөр дамжуулан зохион байгуулсан байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх