etoim.mn
photos/USER_SCOPED_TEMP_DATA_orca-image-1846322766.jpeg

Энэ оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой ЭНД харьцуулахад нийт 31894 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 11.7 хувиар өссөн байна. Зөрчлийн хэрэг Нийслэлд 21.4  хувиар  өсөж,  орон нутагт 5 хувиар буурсан дүнтэй байна.

Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл Цагдаагийн байгууллага 98.99 хувийг, Мэргэжлийн хяналт 0.20 хувийг, Онцгой байдал 0.05 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 0.77 хувийг нь тус тус шалган шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн хуулийн этгээд 68.4 хувиар, шийтгүүлсэн хүн 13.1 хувиар өссөн байна.

Мөн зарим төрлийн зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоос өсжээ. Тухайлбал: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 23.5  хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 77.8 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 13.2 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 1.2 хувиар тус тус өссөн нь  хамгийн өндөр хувьтай байна.

Харин энэ оны эхнээс  төдийлөн буурахгүй байсан Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 64.3 хувиар, Хулгайлах зөрчил 50 хувиар, Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 25.1 хувиар, Хүний биед халдах зөрчил 14.4 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих  4.5  хувиар, Танхайрах зөрчил 3.2 хувиар тус тус буурчээ.  

Сүүлийн үед  тоо хэмжээ нь байнга нэмэгдсээр байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 69.1 хувь нь Нийслэлд, 30.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэнээс Чингэлтэй дүүрэгт сүүлийн хоёр долоо хоногийн адил хамгийн их буюу 7810 үйлдэгдсэн бол Сүхбаатар дүүрэгт 4359, Баянзүрх дүүрэгт 2655, Баянгол дүүрэгт 2583 удаа үйлдэгдсэн байна. Харин энэ төрлийн зөрчил орон нутагт Өмнөговь, Хэнтий, Ховд аймгуудад хамгийн их гарсан байна. 

эх сурвалж: prokuror.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх