etoim.mn
photos/37953302-0-image-a-1_1610541879181.jpg

Хятадын төрийн удирдлага бүхий төмөр замын компани 600 км.ц хүртэл хурдлах чадвартай шинэ цахилгаан соронзон хурдны галт тэргийг олон нийтэд танилцуулжээ. 

Тус галт тэрэг нь 21 метр урттай бөгөөд Ченду хотын төмөр зам дээр 164 метр явуулж туршсан байна. Туршилтын үр дүнд судлаачид галт тэрэгний харагдах байдал, дизайныг эцэслэн баталсан бөгөөд үйлчилгээнд нэвтрүүлэхээсээ өмнө дахин хэд хэдэн туршилт хийх аж. Мөн галт тэрэгний хурдыг 800км.ц хүртэл хурдлуулах боломжийг судалж байгаа юм байна.

Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар энэхүү шинэ цахилгаан соронзон галт тэргийг зургаан жилийн дотор үйлчилгээнд нэвтрүүлэхээр тооцоолжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: chinanews.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх