Өнөөдөр УИХ-аар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан бөгөөд тэдний завсарлагын хугацаа дуусаж, хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын завсарлагын хугацаа дууссан тул чуулганы танхим дуудаж байгаагаа мэдэгдсөн бөгөөд завсарлагын хугацаа дууссан учир санал хураалтыг гар өргөн явуулсан юм.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 87.9 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжлээ.
Ийнхүү Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилгдлоо.