Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Resize-COVID-vaccine-arrival-15.jpg

“Moderna” компанийн хоёр мянган тун вакциныг ашиглах боломжгүй болжээ. Тодруулбал, АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотын эмнэлгийн ажилтан болгоомжгүй үйлдэл гаргасны улмаас хөргөгчинд хадгалагдаж байсан вакциныг ийн муутгажээ. 

Угтаа бол вакцин хадгалах хөргөгчийг аюулгүй газар байрлуулж, дохиоллын системээр тоноглосон байсан боловч бүтэлгүй эмнэлгийн ажилтан цэвэрлэгээ хийх үеэрээ санамсаргүй байдлаар хөргөгчийг залгуураас нь салгасан нь шалгалтын явцад илэрсэн байна. Үүний улмаас хоёр мянган тун вакцин хэвийн горимд хадгалагдаагүй мууджээ. 

Стандатаар бол “Moderna” компанийн вакциныг цельсийн хоёроос найман хэмийн хооронд 30 өдөр хүртлэх хугацаанд хадгалах боломжтой юм байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: theguardians.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх