Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/143973651_2596867413939518_5741095271147617368_n.jpg

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу нийтийн тээврийн таван автобусаар зорчиж ирсэн 206 иргэнээс шинжилгээ авахад хоёр хүнээс коронавирусний халдвар илэрсэн. Улмаар тэдгээр иргэдийг зорилтод тусгай үүргийн онгоцоор нийслэл хотод авч ирэхээр болсон талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл Ховд-Улаанбаатар "Хүннү Эйр" чиглэлийн онгоц 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 13:46 минутанд Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудалд газардсан байна. Улмаар Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж ажиллажээ.

эх сурвалж: Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналт

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх