Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/106828333-1611310092680-gettyimages-1297721544-2v4a5308_2021012132843184.jpeg

АНУ-ын Калифорни муж улсын Плэсер тойргийн нэгэн оршин суугч коронавирусний вакцин хийлгэснийхээ дараа нас барсан тохиолдол гарчээ. Тус тойргийн цагдаагийн газраас мэдээлж байгаагаар талийгч коронавирусний халдвартайгаа өнгөрсөн сарын сүүлээр мэдсэн аж. Улмаар вакцин хийлгэсэн бөгөөд төд удалгүй буюу хэдхэн цагийн дараа нас барсан байна.

Хамгийн гол нь вакцинжуулалтыг тойргийн эрүүл мэндийн газрын ажилтнууд хийгээгүй бөгөөд одоогоор хэн (хувь хүн болон байгууллагын төлөөлөл) талийгчид вакцин хийсэн нь тодорхойгүй байна гэж цагдаагийнхан мэдэгджээ. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд  чухам хэн талийгчид вакцин хийснийг олж тогтоох аж. Дараа нь ямар вакцин хийсэн талаар шалгалт явуулах юм байна. Улмаар талийгч вакцинаас болж нас барсан эсэхийг тогтоох юм байна. 

Сануулахад, АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Pfizer”, “BioNTech” компаниудын гарган авсан коронавирусний вакциныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  бүртгэж авсан. Мөн Америкийн “Moderna” компанийн бүтээсэн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн юм.

Өнөөдрийн байдлаар АНУ-д 25,5 сая гаруй коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрээс 425 мянга гаруй хүн нас баржээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: cnn.com

dailymail.co.uk

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх