Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gjksfhjkghslkdfjghlkjghf.PNG

Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. 

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг 81,2 хувийн санаалаар дэмжсэн билээ.

Үдээс хойш 16:45 минутанд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдыг томилох асуудалд тав хоногийн завсарлага авах санал гаргав. Тэрбээр "АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчид хэлэх, захих, асуух зүйл байна. Бидэнд цаг гаргах ёстой" хэмээн тайлбарласан юм.  

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ долоо хоногт багтаан Засгийн газраа яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна. Намрын чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах шаардлагатай байгаа. Тиймээс нэг цагийн завсарлага өгье" гэлээ.

Ийнхүү АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгсөн учир бусад асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх