Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/hdgfjasghdfjasghdfjghajf.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэллээ.

МАН-ын Бага хурлаас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн билээ. Улмаар МАН-ын бүлгээс түүний нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлснээр Ерөнхийлөгчийн зүгээс Л.Оюун-Эрдэнийн нэрийг өнөөдөр УИХ-д оруулсан юм. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар буюу 81,2%-н саналаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. 

Хуулийн дагуу холбогдох байнгын хороогоор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн батлана.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх