Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gbdgvtlbgg hfvom.jpg

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 26-ны өдөр улсын хэмжээнд 12,703 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрсэн. Эдгээрийн 5 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн байсан. Мөн Наркологийн төв эмнэлэгт 2 тохиолдол бүртгэгдсэн. Тус эмнэлэгээр үйлчлүүлсэн нэг иргэнээс халдвар илэрч улмаар тандалт судалгаа явуулсан бөгөөд одоогоор тус эмнэлэгийг тусгаарлалтанд аваад байна. СБД-ийн 1, 5 дугаар хороонд байрлах орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүнээс халдвар илэрсэн. 

Түүнчлэн Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан автобусны зорчигчдоос хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Нэгэнт Ховд аймагт халдвар бүртгэгдээгүй байгаа учраас тэдгээр иргэдийг тусгай үүргийн онгоцоор хот руу авч ирэхээр болсон. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор худал, ташаа мэдээлэл бичихгүй байхыг хүсч байна. 

Сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч гэртээ гарсан. Ингээд улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,667 бүртгэгдсэнээс 1,236 хүн эдгэрсэн байна. Одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа  418 хүн байгаагаас 1 хүний биеийн байдал маш хүнд, 3 хүний биеийн байдал хүнд, 52 хүний биеийн байлао хүндэвтэр, 362 хүний биеийн байдал  хөнгөн байгаа" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх