Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/60105d95bef23.jpeg

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болсон "PUBG Mobile-2020" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн тоглолт өнөөдөр болж гуравдугаар байрт Монгол Улсаа төлөөлөн оролцсон цахим спортын "ZEUS" баг шалгарчээ.

Тус тэмцээнд БНХАУ-ын "NOVA" баг 319 оноогоор тэргүүлж 700 мянган ам.долларын шагнал хүртсэн бол хоёрдугаар мөн л тус улсын "4АМ" баг 294 оноогоор шалгарч 200 мянган ам.доллароор шагнуулсан байна. 

Харин Монголын ZEUS баг тэмцээний эхний гурван өдөр тэргүүлсэн ч эцсийн мөчид 292 оноотойгоор гуравдугаар байрт шалгарч 100 мянган ам.долларын эзэн болжээ.

 

Сонирхуулахад, "PUBG Mobile-2020" дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Дубай хотын "Coca Cola" ордонд болох байсан боловч нэг багийн гурван тоглогчоос "COVID-19" халдвар илэрсэн тул баг тамирчдыг зочид буудлын өрөө тус бүрт тусгаарлан тэмцээнийг цахимаар явуулсан байна.

"PUBG Mobile" дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь энэ төрөлдөө хамгийн том тэмцээн бөгөөд 1.2 сая ам.долларын шагналын сантай бөгөөд лигийн шатнаас шалгарсан шилдэг 16 баг өрсөлдөж 29 тоглолт хийж аваргаа тодруулдаг журамтай. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх