“Disney+” стриминг үйлчилгээний бага насны хүүхдэд зориулагдсан сувгаар "Dumbo" (1941), "Peter Pan" (1953), "The Aristocats" (1970) болон “Disney” компанийн өөр хэд хэдэн бүтээлийг гаргахыг хоригложээ.
Учир нь “Disney” компани киноны жагсаалтыг шинэчилж, дээр дурдагдсан киног үзэх боломжтой хүмүүсийн насны хязгаарлалтыг 6-аас дээш болгож нэмэгдүүлсэн байна. Дээр дурдагдсан бүтээлүүдэд хүмүүсийн нийгмийн болон соёлын ялгаатай дүр төрхийг сөргөөр харуулахын зэрэгцээ өрөөсгөл хандлагыг гаргадаг аж. Мөн хэдийгээр хүүхэлдэйн киног насанд хүрэгчид үзэх боломжтой хэдий ч арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалт, соёлын талаарх хэвшмэл буруу ойлголтууд агуулагдаж байгааг киноны эхэнд анхааруулах аж.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: dailymail.co.uk