Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/file-20180313-30983-1bk88tb.jpg

Ухаантай хулгана Жерри, үргэлж Жеррид чадуулдаг муур Том хоёрын тухай өгүүлэх “Tom & Jerry ” анхны бодит анимэйшн кино удахгүй нээлтээ хийнэ. “Tom & Jerry” кинонд сахилгагүй хэрнээ мөнхийн дайсан Том, Жерри хоёр Нью-Йорк хотыг урьд хожид байгаагүйгээр түйвээн бусниулах талаар өгүүлэх аж. Тус кино live-action болон computer-graphics анимэйшн хосолсон гибрид кино бөгөөд шинэ сонирхолтой түүхийг өгүүлэх ажээ. 

“Tom & Jerry” 1940 онд анх гарч ирснээс 80 жил өнгөрсөн ч өнөө хэр даян дэлхийн мянга мянган үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртэж байгаа 20-р зууны шилдэг анимэйшн бөгөөд slapstick comedy төрлийн домог гэж нэрлэгддэг бүтээл билээ. Хлоя Морец, Майкл Пенья, Кен Жонг зэрэг Холливудын өмнөө барьдаг чадварлаг жүжигчид тоглон, анимэйшний дүрүүдтэй хэрхэн жүжиглэх нь хүлээлт үүсгээд баагаа юм. “Tom & Jerry” кино томчуудын дурсамжийг, хүүхдүүдийн гойд сонирхлыг төрүүлэх бөгөөд тус кино 2-р сард нээлтээ хийнэ. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх