etoim.mn
photos/20200316094839.jpg

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд 24 настай залуугийн PCR шинжилгээний хариу эерэг гарч, Covid-19-өөр өвчилсөн болох тогтоогдсон талаар бид мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан нийслэл хот руу орох гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан байна. 

Энэ асуудлаар ТЦА-наас тодруулахад хүнс, шатахуун, өвс зэрэг тодорхой чиг үүргийн автомашинуудыг гаргаж байгаа. Харин хувийн жижиг автомашинтай иргэдийг гаргах хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийсэн. Мөн хот руу орох гэж байгаа иргэд асуумж бөгөөд орж байгаа гэлээ. 

Харин УОК-оос энэ талаар тодруулахад "Нийслэл бол голомтот бүс нутаг. Иймд хотоос гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хэвээр байгаа. Мөн орон нутгаас ирээд нийслэлд гацсан иргэдийг судалгааг аймгуудаас авсан. Тухайн судалгаанд суурилан аймгуудын болон нийслэлийн Онцгой комисс хамтран иргэдийг хот хооронд зорчуулах ажлыг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан зохион байгуулж байгаа. Аймгуудаас ирүүлсэн судалгаанд нэр нь байхгүй иргэдийг хотоос гаргахгүй байгаа. Учир нь дээрх судалгаанд үндэслэн иргэдийг тухайн орон нутагт нь тусгаарлах ёстой тул нэрс багтаагүй бол гаргах боломжгүй" гэлээ.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.110]

2021-01-23 21:38:13