Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/amba.jpeg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 21-ний өдөр улсын хэмжээнд 15,546 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 8 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Элгээрийн долоон тохиолдол нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан байна. 

Мөн өчигдрийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс Хас банк, Худалдаа хөгжлийн банканд ажилладаг тул тусгаарлах, шинжлэх ажил үргэлжилж байна. Хас банкны 5 хүнийг тусгаарласан. Худалдаа хөгжлийн банкны тандалт судалгаа өнөөдрөөс явагдаж байгаа.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ойрын хавьтал болсон хүмүүс байгаа учраас тус дүүргийн тамгын газрын ажилтнууд хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж, шинжилгээ хяналт тандалтад хамрагдсан. 

 

БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны голомт идэвхтэй үргэлжилж 20 гаруй хүн халдвартай нь батлагдаад байна. 

БЗД-ийн ТҮК-ийн голомт бас идэвхтэй байгаа.

Өчигдөр Сонгдо эмнэлэгт үзүүлэхээр очсон хүнээс түргэвчилсэн оношлуураар халдвар илэрсэн. Тухайн үед эмнэлэгийн зүгээс шуурхай арга хэмжээ авч өвчтөн болон түүнд үйлчилсэн сувилагчдын хамт тусгаарлалтанд авсан байсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,592 болсон бол үүнээс 1,097 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 583 хүний биеийн байдлыг үнэлбэл, 2 хүний биеийн байдал маш хүнд, хүнд 7, хүндэвтэр 61, хөнгөн 413 байгаа" гэлээ. 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх