etoim.mn
photos/received_202524621372061.jpeg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ. 

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх:  Хариуцлага үүрч явснаас биш зугатаж явсангүй. Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эхийг авч яваа байдлыг хараад миний охин, эхнэрийг ингэвэл яах бол гэж бодоод үнэхээр сэтгэл эмзэглэсэн. Би уур хүрвэл хүнтэй зодолдож, өрөвдвөл нулимс унагах ийм л нэгэн Монгол эр хүн.

Коронавирусийн эсрэг тэмцэнэ гэдэг бол амар ажил биш юм билээ. Хорио цээрийн дэглэм хүн болгонд таалагддаггүй. Олон үйл явдлаас болж алдаа дутагдал гарсан. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ халуун цэг дээр гэр бүл, хань, ижлээ орхиод олон арван хүнийг эмчилж, өөрөө өвдөж байгаа хүмүүсийн буруу биш шүү. 190 мянга гаруй төрийн албан хаагчийн буруу гэж би хэлэхгүй. Уулын мод урттай, богинотой. Улсын ажлыг сэтгэлтэй, сэтгэлгүй хүмүүс хийж байгаа. Гэхдээ сэтгэлтэй нь илүү олон гэж бодож байна.

Миний эхлүүлсэн ажил цаашаа үргэлжилнэ. Алдаа гаргасан учраас огцорч байгаа юм. Түүнээс биш айж хулчийгаагүй.

Ерөнхий сайд хүн хамаагүй ярьж хэлж болдоггүй. Одоо би та ыүхнийхээ дунд суугаад үнэн мөнийг илүү хүчтэй айх зүйлгүйгээр хэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ардчилсан намыг самарсан, цаашид Засгийн газраа самрах нь.

Шаардлагатай бол Ерөнхийлөгчтэй холбоотой Үндсэн хуулийн асуудлаар парламент дээр асуудал тавих ёстой гэж бодож байгаа гэсэн юм.

Ийнхүү УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, чуулганы хуралдаанд 60нийт гишүүн оролцож, 62 гишүүн дэмсэнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцорлоо.

Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа бөгөөд дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар байгуулагдтал У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх