Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ho[.png

Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдэгдэл хийж, өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа мэдэгдлээ.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хоёр хоногийн өмнөх дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхэд гарсан алдааг та бүхэн мэдэж байгаа. Энэ үйл явдал бол үнэхээр таагүй, хүнлэг бус үйл явдал болсон. Тэр эмэгтэйгээс, ард иргэдээс тэр хариуцлагагүй үйл явдал гаргасан хүмүүсийн өмнөөс хүлцэл өчиж байна. Тиймээс Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. 

Төр алдаа гаргавал хариуцлага хүлээдэг байх ёстой. Тэр эмэгтэйг өр өвдөм, сэтгэл шимшрэм байдалтай байсныг бид харж байна. 

Энэ цар тахлыг амжилттай давахын төлөө УОК, Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажилласан. Бидэнд амжилт ололт, алдаа оноо ч бий. 10 сарын хугацаанд халдвар алдаагүй. Бидний хийж буй ажил нь урьд өмнө нь хэзээ ч хийж хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээнүүд. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардгийг бүгд мэднэ.

Энэ асуудлаас болж миний танхимын хоёр сайд огцрох хүсэлтээ өгсөн. Би цэрэг хүн. Ялалтыг ч ялагдлыг ч хамт үүрдэг.  Би энэ кабинетийг элэг бүтэн, энэ бүрэлдэхүүнээр ажиллана гэж бодож төлөвлөсөн. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмний шаардлагыг бид хүлээн авч байна. Энэ ёс зүйн асуудал. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй удирдагч байгаасай гэж хүсэж байна. 

Ажил хийвэл хийсэн шиг хийдэг, алдаа гаргавал тэрийгээ үүрдэг байх ёстой. Ямар нэг алдааг, хариуцлагыг хамтаар үүрдэг хүүхэд байхаас олж авсан амьдралынхаа философийн хүрээнд Ерөнхий сайдын эрхэм хүндэт үүргээс огцорч байна. 

Миний итгэж, найдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний үзэл бодолд нэгдсэн жагсаалыг улс төржүүлж, санхүүжүүлэн итгэлийг минь алдлаа. Ард түмний итгэл найдварыг эсрэгээр нь ашиглаж, ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би энэ шийдвэрийг гаргалаа. Ард түмний бэлэг тэмдэг байх ёстой Ерөнхийлөгч зохисгүй үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байна. 

Маргааш, нөгөөдрийн дотор багтаж, шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газар байгуулагдах ёстой. Цар тахлын үед улс төр хийж болохгүй.гэв.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх