Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3site_PaN5j3O.jpg

Өргөө амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ уруу шилжүүлэхдээ хүнлэг бус хандсан гэх шалтгаанаас үүдэн өчигдөр иргэд төв талбай дээр жагсаж улмаар УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн.

Энэ асуудлаар Засгийн газар өнөөдөр өглөө ээлжит бусаар хуралдсан бол үргэлжлүүлэн МАН-ын УЗ хуралдаж байгаа юм. Хуульд зааснаар чөлөөлөх болон дараагийн сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой юм байна. 

Засгийн газрын хуралдааны үеэр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүнд үед яг галан дунд ажиллаж байгаа хоёр сайдаа явуулчихаад, ард нь юу бодож суух вэ. Хэн ийм эрсдэлтэй нөхцөлд асар их ачааг үүрч зүтгэх юм” гэж бухимдсан байна. Тэрбээр “Би нөхдөө явуулчхаад сугарч үлдэхгүй. Хариуцлага хүлээвэл хамт хүлээе. Гэхдээ МАН-ын даргын хувиар би ихэнх сайд нараа улираах санал оруулна” гэх агуулга илэрхийлжээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Нарантуяа Н

[202.126.88.152]

2021-01-21 14:06:37

ЕС шийдвэр буруу танхимын гишүүнээс илүү Монголын ард түмний эрх ашигийн төлөө байх ёстой Ард түмэн У Хүрэлсүх танаас эх оронч байх хүсэл тэмүүлэл , хүсээд шаардаад бн