Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/K2PYW3EEG5DNHD3CYRBEEYRF5E.jpg

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөжээ.

Тэрээр уламжлал ёсоор 127 жилийн турш хадгалагдсан библи судар дээр зүүн гараа тавин “Бага Жозеф Робинет Байден би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг  чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай!" хэмээн тангаргаласан юм.

Үүний Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг удирдсан АНУ-н дээд шүүхийн дарга Жон Робертс  “Миний талархлыг хүлээж авна уу, ноён ерөнхийлөгч өө” хэмээн хэлжээ.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд өмнөх Ерөнхийлөгч Д.Трамп оролцоогүй боловч АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, бага Жорж Буш, Барак Обама, Дэд Ерөнхийлөгч асан Майкл Пенс нар оролцсон байна.

  Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: cnn.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх