Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/qu01l068_donald-trump-last-day_625x300_20_January_21.webp

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордныг албан ёсоор  орхин явлаа.

Тэрээр Цагаан ордныг орхисны дараа өөрийн гэргий Меланьягийн хамтаар “Marine One” нисдэг тэргээр Мэрилэнд муж улс дахь Эндрюсийн нэрэмжит хамтарсан цэргийн баазад очиж, үдэлтийн ёслолд оролцохоор болжээ.

Доналд Трамп нисдэг тэргэнд суухынхаа өмнө сэтгүүлчдэд, 45 дахь ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсанаа нэр төрийн хэрэг хэмээн тэмдэглээд, бүрэн эрхийн хугацаандаа олон үйл хэргийг бүтээснээ онцлон тэмдэглэсэн байна.

Тэрээр цэргийн баазад болох ёслолын ажиллагаанд оролцсоныхоо дараа Флорида муж улс дахь “Мар-а-Лаго” эдлэндээ очихоор болжээ. Учир нь  45 дахь Ерөнхийлөгч Д.Трамп дараагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн 1989 онд Роналд Рейганы эхлүүлсэн дараагийн Ерөнхийлөгчдөө хувийн захидал үлдээдэг уламжлалыг дагасан эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Сонирхуулахад, Тус улсын түүхэнд хуучин Ерөнхийлөгч нь шинэ Ерөнхийлөгчийнхөө тангаргын ёслолд оролцоогүй маш цөөн тохиолдол байдаг бөгөөд энэ нь  Жон Адамс, Жон Куинси Адамс, Эндрью Жонсон нар юм. Харин орчин үеийн Ерөнхийлөгч нараас ганцхан Ричард Никсон нь Жеральд Фордын тангаргийн ёслолд оролцож байгаагүй юм байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: theguardians.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх