Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/USER_SCOPED_TEMP_DATA_orca-image-53024844.jpeg

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 19-ний өдөр улсын хэмжээнд 13,318 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрсэн. Эдгээр тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Дэлгэрэнгүй танилцуулбал, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс коронавирусийн халдварт өртсөн. Тухайн орцонд батлагдсан хоёр тохиолдол бүртгэгдсэн учраас НЭМГ-аас тандалтын шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ. Орцонд нь халдвар илэрсэнтэй холбоотойгоор оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа. Мөн 13 хүний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төв дээр халдварын голомтын хариу арга хэмжээг авч ажиллалаа. "Монос" эмийн сангаас бүртгэгдсэн халдварын гэр бүлийн хүмүүсээс,  нэгдүгээр төрөхөд амаржсан эмэгтэйн гэр бүлийн таван хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор амаржих газрын ажилчид, үйлчлүүлэгчид нийт 357 хүнд шөнө шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар халдвар илрээгүй байна.

Мөн БЗД-ийн тохижилт үйлчилгээни компанийн зургаан хүнд халдвар илэрлээ.

Батлагдсан тохиолдлуудын хавьтал гэр бүлийн халдварууд гарч байна. Үүний дотор АТГ-ын нэг ажилтан байгаа. Одоогоор тандалт судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байна.

Сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,568 болсон бол үүнээс 1,033 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 523 хүний биеийн байдлыг үнэлбэл, 2 хүний биеийн байдал маш хүнд, 7 хүний өиеийн байдал хүнд, 48 хүний биеийн байдал хүндэвтэр, 466 хүний биеийн байдал хөнгөн байна" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх