Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a37f0ef6913ad0e36e9f43e6180a0e.jpg

Марроко улсад коронавирусний хувьссан вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. 

Тодруулбал, Ирландаас Францын Марсель боомтоор дамжин ирсэн Мароккогийн иргэнээс шинэ төрлийн коронавирусний анхны хувьссан хувилбар илэрсэн байна. Одоогоор түүнд халдварын шинж тэмдэг ажиглагдаагүй бөгөөд цаг алдалгүй түүнд эмчилгээ хийж эхэлжээ.

Марроко улсын хувьд эрүүл мэндийн онцгой байдлын дэглэмийг орон даяар зарласан бөгөөд энэ дэглэм ирэх хоёрдугаар сарын 10 хүртэл хэрэгжих аж. 

Сонирхуулахад, тус улсын хувьд анх өнгөрөгч 2020 оны гуравдугаар сарын 2-нд илэрснээс хойш коронавирусээр халдварласан хүний тоо 460 (+473) мянга бүртгэгдсэн байгаагаас 7977 (+ 35) хүн нас бараад байгаа юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: dailymail.co.uk

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх