Монгол Улсын Ерөнхий сайд БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна.
БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа. Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна. Талууд вакцин нийлүүлэх хүрээнд өнөөдрөөс буюу 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 150 монгол эмчийг цахим сургалтад хамруулж эхэллээ.
Тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажил бэлэн болсон бөгөөд вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцох юм.
[192.82.66.172]
2021-01-20 13:00:16Одоо батлагдаагүй вакцин авч клиник туршилт ард түмэн дээрээ хийлгэх нь дутаа юу. Дэлхийн банкнаас болооп элдэв сангууд, зээлийн мөнгөөрөө 3 сая хүн амынхаа зөвхөн намсанд хүрсэн 16-с дээш насны хүмүүсийг вакцинжуулчих мөнгөгүй л гэж тэнэгтэх вий дээ.
[66.181.188.178]
2021-01-19 23:22:13ямар нэртэй вакцин вэ?. 1,2,3 шатны туршилтын хэдийг нь ямар үр дүнтэй давсан, ДЭМБ-д бүртгэгдсэн эсэх талаар үнэн,бодит тодорхой мэлээллийг хэвлэлээр дамжуулж иргэддээ өгнө үү? Ерөнхий сайдын мань хавьд үзэгдэж харагдаагүй баясал нь нүүр дүүрэн цэнхэр дэлгэцээр харах нэг хэрэг.Яагаад асуув гэвэл өдий төдийн олон вакциныг хөгжүүлж 1,2,3 шатны туршилтуудад ямар үр дүн үзүүлсэн зарлагдаагүй нэр нь дуулдааны вакциныг гэв гэнэт авлаа гэх нь эргэлзээ төрүүлж байна. Үнэгүй ч юмуу?хямд төсөг юманд монголчууд нугасгүй ч гэлээ иргэдийнхээ эрүүл мэндээр нугасгүй наадаж болохгүй гэж бодож байна