Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/amba.jpeg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодод хийгдсэн шинжилгээнүүдийн талаарх мэдээллийг өгсөн юм. 

Тэрээр "Нэгдүгээр сарын 18-ны өдөр улсын хэмжээнд 17,646 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 10 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр хүн нь өмнө нь батлагдсан тохиолдлуудынг ойрын хавьтал бөгөөд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүс байсан.

 

Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн болон дотоодод гарсан халдварын тохиолдлын тоо нийт 1,536 болсоноос 995 хүн нь эдгэрээл байна. Одоогоор эмчлэгдэж байгаа 530 байгаа бөгөөд тэдгээрээс 478 хүний биеийн байдал хөнгөн, 40 хүний биеийн байдал хүндэвтэр, 10 хүний биеийн байдал хүнд, 2 хүний биеийн байдал маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 28 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" гэлээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх