Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/FB_IMG_1610874677066.jpg

Бээжин-2022 өвлийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөх Монголын цанын шигшээ баг дасгалжуулагч, ОУХМ Бямбаагийн Энх-Амгалангийн удирдлагаар Финланд улсыг зорив.

Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс Батмөнхийн Ачбадрах , Дашдондогийн Мөнхгэрэл, Отгонлхагваын Золбаяр, Баярсайханы Ганбаяр, эмэгтэйчүүдээс Ариунсанаагийн Энхтуул, Барснямын Номин-Эрдэнэ, Болорцэцэгийн Номуунаа  нар багтсан бөгөөд тэд эхлээд Финландын Вуокатти цанын баазад бэлтгэлээ ханган, Олон улсын цанын холбоо( FIS)-ны олимпийн оноо олгох албан ёсны гурван уралдаанд хурд сорьсны дараа II сарын 24-нд Германы Оберсхдорф хотноо эхлэх дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээнд оролцоно.

Монголын гүйлтийн  цаначид Инсбрук-1962 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны гараагаа эхэлж, хоёр жилийн дараа Инсбрук-1964  олимпийн наадамд уралдсанаас хойш 12 удаагийн цагаан олимпод оролцсон түүхтэй. Монголын цанын холбоо нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Ерөнхийлөгчөөр Р.Хатан, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Гэрэлт-Од нар ажилладаг юм.

Дашрамд дурьдахад, цанын шигшээ багийн 3 тамирчин ОУОХ-ны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх