Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/received_411391253307204-6ydwsyymkheeq24vrotv9qvd960fxg47evpmcymsk74-6ydwzczooztavaqr2h9egxto6mmnn5jen6922ydq5hc.jpg

Нийслэлийн Засаг Даргын нөөц хөрөнгөөр шийдвэрлэн нийслэлийн Аврах анги 105-д хүлээлгэн өгсөн “Старекс” автомашиныг  алба хаагчид иж бүрэн тоноглож,  аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхэд бэлэн болголоо.

Тус автомашиныг яаралтай түргэн тусламж үзүүлэх зориулалтаар тоноглосон бөгөөд суурин болон зөөврийн хүчилтөрөгчийн баллон, дамнуурга, эвхэгддэг дамнуурга, зүрхний цахилгаан массажны болон амьсгалын зам чөлөөлөх аппарат, вакум дамнуурга, хяналтын мониторинг, мөчдийн чигний иж бүрдэл, нурууны чиг, яаралтай түргэн тусламжийн иж бүрдлийн цүнх зэргийг байршуулан бэлэн байдлыг хангалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх