Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/USER_SCOPED_TEMP_DATA_orca-image-1644834787.jpeg

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

 

 

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа. Тэрээр " Энэ сарын 16-нд нийт 15,300 хүнд шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээрийг танилцуулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүнээс халдвар илэрлээ. Мөн УНТЭ-т нэгдүгээр сарын 16-ны шөнө ирж хэвтсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Энэ хүний биеийн байдал нь хүнд байгаа ба УНТЭ тус өвчтөнийг тусгаарлан авч шинжилгээ хийсэн. Тандалт судалгаа үргэлжилж байна.

 

Ингээд дотоодын батлагдсан тохиолдол 1,016 боллоо. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,517 болж байна. 

 

Бусад аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Дотоодод бүртгэгдсэн тохиолдлуудыг танилцуулбал, Улаанбаатар хотод 690 тохиолдол, Орхон аймагт 25 тохиолдол, Архангай аймагт 3 тохиолдол, Сэлэнгэ аймагт 217 тохиолдол, Дархан-Уул аймагт 45 тохиолдол, Говьсүмбэр аймагт 4 тохиолдол, Дорноговь аймагт 32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

 

Ингээд улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1517 бүртгэгдсэнээс 947 хүн эдгэрсэн. Одоогоор  эмчлэгдэж байгаа 559 хүн байгаагаас 512 хүний өиеийн байдал хөнгөн, 41 хүний биеийн байдал хүндэвтэр, 4 хүний биеийн байдал хүнд, 2 хүний биеийн байдал  маш хүнд байна" гэлээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх